Монгол Улсын усны зөвлөх инженер, доктор Ш.Баранчулуунаар ахлуулсан төслийн багийнхан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаантын булагийн эхийг сэргээн, хөв цөөрөм байгуулж байна.
Дэлхийн улаан загалмайн нийгэмлэгийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах нь” төслийн хүрээнд Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймгийн 8 суманд горхи, булгийг сэргээн хөв цөөрөм байгуулж байна. Ингэснээр малын бэлчээрийн усан хангамж нэмэгдэхээс гадна малчид ногоон тэжээл, хүнсний ногоо тариалах боломж бүрдэх юм.

