Солонгос залуусыг шуугиулж буй Залуусын камжатан гэгддэг чонян камжатан ресторан Монголд албан ёсны эрхтэйгээгээр орж ирлээ. Монголын хэрэглэгчдэд Солонгосын уламжлалт амтыг хүргэж, олон улсын франчайз бизнесийн шинэ боломжийг ийнхүү нээж байна.

Монголын зах зээлд Солонгосын уламжлалт хоолны соёлыг танилцуулах зорилгоор БНСУ-ын “Камжатан Товер” буюу Чонян Камжатан, Сүндэгүг брэнд Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүллээ. Солонгос Улсын уламжлалт Камжатан буюу гахайн мах, ясны өтгөн шөл, бёохэжангүг, сүндэгүг зэрэг үндэсний хоолны төрлүүдийг орчин үеийн рестораны үйлчилгээ, стандартчилсан үйл ажиллагааны системтэй хослуулсан хоолны брэнд ажээ.

Ингэж хослуулсанаар хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхэн солонгост идэх эсвэл эх ороондоо амтархан зооглох хоёрт ялгаа байхгүй юм байна. Учир нь, яг ижил амтыг мэдрэх нь, Өдгөө Солонгос улсдаа 78 салбартай залуусыг шуугиулж буй шинэ брэнд ийнхүү Монгол улсад нэвтэрч нийслэлчүүдийн хүртээл болж, амт чанараа гайхуулж эхэллээ. “Камжатан Товер”-ын нээлтэнд Солонгос дахь Ерөнхий захирал :Lee Jeonghun, Солонгос дахь Монгол Улсын төлөөлөгч А.Энхжин болон Монгол дахь салбарын Захирал: Б.Батцэцэг нар оролцлоо.

Тэдний хувьд зөвхөн нэг ресторан нээхээс илүүтэй Солонгосын уламжлалт хоолны брэндийг Монголын зах зээлд урт хугацаанд хөгжүүлэх, салбарын нэгдсэн сүлжээ бий болгох зорилготой төсөл юм байна. Солонгос амт, Монгол хэрэглэгч, урт хугацааны хамтын ажиллагаа Монголын хэрэглэгчдэд Солонгосын уламжлалт хоолны жинхэнэ амтыг хүргэхийн зэрэгцээ бизнес эрхлэгчдэд олон улсын брэндтэй хамтран ажиллах шинэ боломжийг нээх нь энэхүү төслийн гол зорилго ажээ.

“Камжатан товер”-ын хаяг: Ub Grand Hotel 2 давхар

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн