Санхүүгийн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзаж, байр сууриа илэрхийллээ.

Өнөөдөр банкны зээлийн жилийн дундаж хүү 18 хувь байхад банк бусынх 45 хувь, цахим зээлийнх бүр 60 хувьтай байна.

Иргэд нэг зээлээ нөгөөгөөр төлж, цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний хооронд амьдарч байгаа нь гашуун үнэн.

Банк бусууд ашиг олж болно. Гэхдээ ард түмний өрийн дарамт, зовлон дээр мөнгө хүүлж болохгүй!

Зээлийн өндөр хүүг бууруулж, давхар шимтгэл, хураамжийг цэгцэлж, өрийн гинжийг таслахыг СЗХ-ноос зургаан сарын өмнө шаардсан. Гэвч иргэдийн амьдралд мэдэгдэхүйц үр дүн гарсангүй.

СЗХ-ны удирдлагын томилгооны асуудлаар идэвхтэй дуугардаг мэргэжлийн холбоод иргэдийн өрийн дарамтын асуудлаар ч мөн адил дуугарах ёстой.

Би хэн нэгний талд биш шударга зарчим, хуулийн хэрэгжилт, бодит үр дүнгийн талд байж хариуцлага, зөв өөрчлөлт шаардаж ажиллана.

ИРГЭДИЙН ЭРХ АШГААС ИЛҮҮ ЭРХ АШИГ ГЭЖ БАЙХ ЁСГҮЙ!

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн