Нийт 55 барилга, байгууламжаас бүрдэх шинэ Төв цэвэрлэх байгууламж нь лагаа бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоодын хэрэглээнийхээ 35 хувийг хангах юм. Энэ нь жилд 7-8 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэх тооцоолол гарсан.
Нийслэлчүүддээ нэг асуудлыг анхааруулъя !
Хотынхны буруу хэвшил нь бохирдлын хэмжээг нэмэгдүүлснээс Төв цэвэрлэх байгууламжид техник тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл үүсгэж байгааг мэргэжлийнхэн анхааруулсаар байна.
Тиймээс нийслэлийн иргэн Та усанд уусдаггүй 00-ын цаас, салфетка, хоолны илүүдэл өөх тосыг ариутгах татуургадаа хийхээс татгалзаж, зөв дадал хэвшилд суралцаж бусдадаа хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.