“Туул-1” коллектор бол Улаанбаатар хотын газар доогуурх хоолойгоор явж байгаа бүх бохирын усыг Төв цэвэрлэх байгууламж руу татах зорилго бүхий инженерийн шугам сүлжээ.
Тус шугам хоолой ашиглалтад орвол Улаанбаатар хотын ариутгах татуургын хүчин чадал 80 хувиар нэмэгдэж, шинээр 300 мянган айл өрхийг төвлөрсөн системд холбох боломжтой болно. Энэ нь хотын хойд хэсгийн гэр хорооллыг барилгажуулахад маш чухал ач холбогдолтой юм.
3,4 дүгээр хэсэгт угсрагдаагүй үлдсэн хэсэг болох Дүнжингаравын уулзвараас Төв цэвэрлэх байгууламж хүртэлх 10 км шугам хоолой угсрах ажлыг Ус сувгийн удирдах газрынхан хийж гүйцэтгэж байна.