Жил бүрийн арваннэгдүгээр сард тэмдэглэдэг Бичил биетний эмэнд тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх дэлхийн долоо хоног энэ жил “Нэг эрүүл мэнд, нэг үйлдэл. Бичил биетний тэсвэржилтээс яг одоо сэргийлье” уриан дор болж байна.
“Нэг эрүүл мэнд” хандлага нь хүн, мал, амьтан, ургамал болон хүрээлэн буй орчны эрүүл мэнд харилцан хамааралтай гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Малыг вакцинжуулах, ундны усыг бохирдлоос хамгаалах, хүнсийг эрүүл ахуйн шаардлагын дагуу бэлтгэж, хадгалах зэрэг өдөр тутмын арга хэмжээ халдвараас сэргийлж, эм хэрэглэх хэрэгцээг бууруулдаг. Эмчилгээ шаардлагатай үед хүн, мал, амьтанд тохирох эмийг хүртээмжтэй байлгаж, хүний болон малын эмчийн зааврын дагуу хэрэглэх нь чухал.
Малын эмч Н. Гэрэлцолмон малд үзлэг хийж, нөхцөл байдлыг үнэлж, тохирсон эм, тун, хэрэглэх хугацааг тодорхойлж зөвлөдөг. Мөн малд эм биобэлдмэл хэрэглэснээс хойш ямар хугацааны дараа мах, сүүг хүнсэнд хэрэглэж болох талаар малчдад тайлбарладаг.
Малчдыг малын эм биобэлдмэлийг дур мэдэн хэрэглэхгүй байх, малын эмчийн зааврыг чанд мөрдөхөд нь туслан, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалахад өөрийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна.
Ирээдүйнхээ төлөө манлайлъя!
Амлалтаа өгөх: https://pledge.antibioticawarenessweek.org/mn/
Veterinarian N. Gereltsolmon assesses each animal’s condition and recommends the appropriate medicine, dose and treatment duration. She also explains how long herders must wait before meat and milk can be safely consumed.
Through this work, she helps herders avoid using veterinary medicines without professional guidance and protects animal and livestock health and food safety.
Be a Steward for the Future!
Make your pledge: https://pledge.antibioticawarenessweek.org/mn/
#WAAW2026#OneHealth#StewardsForTheFuture#AMR
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Food and Agriculture Organization of the United Nations (FAO)
#WAAW2026#OneHealth#StewardsForTheFuture#AMR