Мал эмнэлгийн салбарын ажилтнуудтай сайд Ц.Идэрбат уулзаж үүссэн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Энэ үеэр салбарт үүссэн өр, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцсан байна.
Тодруулбал, ХХААХҮ-ийн сайд Ц.идэрбатыг ажлаа авах үед Мал эмнэлгийн салбарт 17 тэрбум төгрөгийн өр авлага үүссэн байжээ. Харин өнөөдөр дээрх өрний 10 орчим тэрбумыг төлж, 7,3 тэрбумын үлдэгдэлтэй яваа юм байна. Цаашид мал эмнэлгийн салбар иргэдийнхээ амьдралд үр өгөөжтэй байх, хэвийн ажиллаж, эдийн засагт хувь нэмэртэй байх ёстой вэ гэдгийг зорьж ажиллах ёстой гэж онцоллоо.