Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн хичээллэх байртай танилцсан байна. Тэрбээр, хэлэхдээ “Тус сцургууль нь 1962 онд байгуулагдсан Улаанбаатар хотын ууган сургуулиудын нэг. Тус сургуулийн барилгыг 2017 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс сурагчдыг орчин үеийн, тохилог шинэ сургуулийн байртай болгох ёстой” гэсэн байна. Мөн 85 дугаар сургуулийн шинэ барилгыг 2027 онд ашиглалтад оруулна.