Урт цагаан орчимд жуулчид болон хотынхоо иргэдэд зориулж, үндэсний хэв шинжийг агуулсан хоол үйлдвэрлэл, гар урлалын бүтээгдэхүүн үйлчилгээ худалдаалах цэгийг нээж байна.
Улаанбаатар хотыг зорин ирсэн жуулчдыг “Жуулчны гудамж” руугаа татах орчныг бий болгохоор ажиллаж байна.
Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч ААН-үүд, иргэдийг энэ төсөлд идэвхтэй оролцож, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр жуулчид болон нийслэлчүүддээ үйлчлэхийг уриалж байна.