Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн төрлийг олшруулах зорилгоор хэрэгжүүлж буй төсөл бол “Дүүжин замын тээвэр” юм.
Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслийн гүйцэтгэгчээр дэлхийн 90 гаруй улсад дүүжин замын тээвэр барьсан Францын “Пома” групп ажиллаж байна.
Нэгдүгээр шугам Яармагаас, Өнөр хороолол хүртэл 4.2 км урттай. Нэг цуваанд 98 кабин байх бөгөөд нэг кабин нь 10 зорчигчийн багтаамжтай.
Хоёр буудлын хоорондох замыг ойролцоогоор 11 минутын хугацаанд туулах тооцоолол гарсан.