Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулж буй “Харилцаа холбооны зохицуулалт 2025” олон улсын форум 2025 оны 9 дүгээр сарын 24–25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү форумыг Монгол Улсад зохицуулах байгууллага байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа бөгөөд дижитал шилжилтийн эринд зохицуулалтын бодлого, зохион байгуулалтын шинэчлэл, олон улсын чиг хандлага, туршлагыг хэлэлцэх чухал арга хэмжээ юм.

May be an image of 1 person, dais and text

Өнөөдрийн хэлэлцүүлгийг ЦХИХХ-ны сайд Э.Батшугар нээж үг хэлсэн бөгөөд ингэхдээ “Монгол улс 30 жилийн өмнө буюу 1995 онд олон улсын чиг хандлага, тэргүүн туршлагыг харгалзан харилцаа холбооны салбарт либералчлалыг нэвтрүүлсэн нь манай улсын хөгжилд томоохон шинэ үеийг нээсэн үйл явдал болсон юм. Дэлхий даяар шинэ технологи өдрөөс өдөрт үсрэнгүй хөгжиж зохицуулалтын шинэ сорилтуудыг бий болгож байна. Тиймээс өнөөдрийн “Харилцаа холбооны зохицуулалт” уулзалт, хэлэлцүүлэг нь зөвхөн өнгөрсөн үеийн ололт амжилтаа эргэн харах бус, харин ирээдүйд бидний баримтлах чиг хандлагыг хамтдаа тодорхойлох боломж билээ. Монгол Улсын төрийн бодлого боловсруулагчийн хувьд бид зохицуулалтын орчныг илүү уян хатан, хараат бус, бие даасан, хөрөнгө оруулалт татахуйц, инновацыг дэмжсэн, хэрэглэгч төвтэй байлгахад онцгойлон анхаарч ажиллана. Энэ нь зөвхөн салбарын төдийгүй Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн зорилтын нэг хэсэг байх болно” гэсэн юм

May be an image of 13 people, lighting, table, dais and text

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн