Улс даяар өрнөж буй үндэсний хэмжээний цогц арга хэмжээ “Tech Week 2025”-ийн хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас 21 аймагт технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт болон бодлогын асуудлыг хэлэлцэж, туршлага солилцох хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Төв аймагт болсон хэлэлцүүлгийн үеэр:
– Цахим аймаг” хөтөлбөрийн хэрэгжилт, сум, багийн цахим шилжилт
– Төрийн цахим үйлчилгээний хүртээмж, ил тод байдал, сорилт
– Иргэдийн цахим ур чадварын нөхцөл байдал, мэдээллийн аюулгүй байдал, тулгамдаж буй асуудал сэдвээр аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн инженер, техникийн ажилтнууд, төрийн албан хаагчид, мэдээлэл зүйн багш нар санал солилцож, тулгамдсан асуудал болон санал, шийдлээ хэлэлцсэн юм.