“Эрдэнэс Тавантолгой” ХК нь уурхайн ашиглалтын үйл ажиллагаанаас үүсэх тоосжилтыг бууруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор уурхайн дотоод тээврийн замын арчилгаа, усалгааг өдөр тутам тогтмол хийж байна.
Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим өндөртэй, тоосжилт ихээр үүсэх эрсдэлтэй замын хэсгүүдэд зориулалтын тоос дарах бодис хэрэглэж, тоосны дэгдэлтийг бууруулах, усалгааны үр нөлөөг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.