Өнөөдөр буюу 09-р сарын 22-ны өдөр салбар бүрийн технологи сонирхогчдын нэгдмэл орчныг бүрдүүлэх зорилготой TECHWEEK 2025 арга хэмжээний хэвлэлийн бага хурал Мэдээллийн Технологийн Үндэсний Паркт амжилттай зохион байгуулагдлаа.

Хэвлэлийн бага хурлын үеэр олон нийтэд дараах чухал мэдээллүүдийг танилцууллаа:

TECHWEEK 2025-ын ач холбогдол, онцлог болон технологийн салбарын хөгжилд оруулах хувь нэмрийн талаар онцолж, улс даяар зохион байгуулагдах 50 гаруй эвентийн ач холбогдлыг тодотголоо.

Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Монгол Улс анхны “Виртуал бүс”-ийг байгуулах шийдвэр гарсныг зарлав. Энэхүү шийдвэр нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих, дижитал экспортын шинэ боломжийг нээх түүхэн алхам болсныг албан ёсоор тэмдэглэлээ.

✅ Мөн TECHWEEK 2025-ын Gold Sponsor “Тэсо Инвестмэнт” группийн хөрөнгө оруулалттай “TINO” супер апп нь Зүүн Өмнөд Азийн тэргүүлэх супер апп болох “GrabMaps”-тай стратеги болон технологийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, олон улсад батлагдсан газрын зураг боловсруулах инновацыг Монгол Улсад нутагшуулах томоохон зорилтыг дэвшүүлэв.

📍 Ийнхүү TECHWEEK 2025-ын нээлтийн арга хэмжээ, төрийн чухал шийдвэрүүд болон хувийн хэвшлийн олон улсын хамтын ажиллагаа зэрэг Монголын технологийн салбарын ирээдүйд чиглэсэн томоохон үйл явдлууд нэг дор өрнөж, хэвлэлийн бага хурал өндөрлөлөө.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн