Төв сууринг зорилгүй малчны хотноосоо төрийн үйлчилгээ авах, мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах, цахим залилангаас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5-р аян” олгож байна.

Томилолтын баг Монгол орны баруун хязгаар Увс аймгийн Улаангом сумын 2-р багт ажиллаж, цахим ур чадварын сургалт орлоо. Тэд төрийн үйлчилгээг малчны хотноосоо авах арга ухаанд сургасан баг, хамт олонд талархлаа илэрхийлж байна.

Гартаа гар утастай, хотондоо интернэт сүлжээтэй хэн бүхэнд төрийн цахим үйлчилгээ авах МАШ АМАРХАН!

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь сүүлийн хоёр жилийн хугацаанд 📊 172 мянган хүн, хуулийн этгээдэд цахим ур чадвар түгээсэн бөгөөд энэ удаагийн аян 12-р сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилж, эх орны өнцөг булан бүрд зорилтот бүлгийн 80 мянган хүнд хүрэх төлөвлөгөөтэй байна.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн