Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдээлэл хийж, боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмүүлэх Nationwide тэмцэл хөдөлгөөн эхлүүлснээ зарлалаа.

Холбооны зүгээс багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох шаардлага тавьж, ажлын хэсэг байгуулсан байна. Тэд есдүгээр сарын 24-нөөс эхлэн жагсаал, цуглаан зохион байгуулж, орон даяар тэмцэхээ албан ёсоор мэдэгдлээ.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир “21 аймагт шат дараатайгаар зохион байгуулна. Иргэдийн саналаар боловсролын салбар төсөвт эхний гурванд багтсан. Хэрэв ирэх оны төсвийг энэ байдлаар баталчихвал дараагийн шатны арга хэмжээнд хүрэхээс өөр аргагүй. Боловсрол хөгжиж байж бусад салбар хөгждөг” гэсэн юм.

Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо 2001-2024 онд БШУ-ны яамтай байгуулсан хамтын хэлэлцээр, энэ оны хоёрдугаар сард Засгийн газартай байгуулсан нэмэлт хэлэлцээрийн заалтууд огт хэрэгжээгүй явааг дуулгалаа. Үүнээс гадна багш нарын цалин хөлсийг нэммэх боломжгүй гэсэн хариуг Засгийн газраас өгсөн байна. Тиймээс Nationwide тэмцэл хөдөлгөөн эхлүүлж, цалингаа 3,5 саяд хүргэх зорилготой бололтой.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн