Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх үндэсний аян”-ыг тав дахь удаагаа улс орон даяар эхэлж байна.

📅Аяны нээлт:

📍Увс аймагт: Есдүгээр сарын 8-ны өдөр

📍Завхан аймагт: Есдүгээр сарын 10-ны өдөр

📍Архангай аймагт: Есдүгээр сарын 12-ны өдөр болно.

Дээрх өдрүүдэд 👨‍👩‍👧‍👦 алслагдсан бүс нутаг, малчин өрхийн хотонд хүрэхээс гадна аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн албан хаагчид, багийн Засаг дарга нар, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулсан томоохон сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

👉 Аян 12 дугаар сарын 5-ныг хүртэл гурван сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд нийтдээ 80 мянга орчим иргэнд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, газарзүйн байршил үл харгалзан цахимаар авах ур чадвар эзэмшүүлэх юм.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн