Монгол орны баруун хязгаар Увс аймгаас “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх V аян”-ыг албан ёсоор эхлүүлжээ.

Энэхүү аяны хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын томилолтын баг Увс аймгийн Улаангом суманд 2025 оны есдүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд ажилласан байна. Тодруулбал, алслагдсан бүс нутаг, малчин өрхийн хотонд хүрэхээс гадна аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн албан хаагчид, багийн Засаг дарга нар, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулсан томоохон сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Аян 12 дугаар сарын 5-ныг хүртэл гурван сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд нийтдээ 80 мянга орчим иргэнд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, газарзүйн байршил үл харгалзан цахимаар авах ур чадварыг эзэмшүүлэх юм байна.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн