Нян, вирус, мөөгөнцөр, шимэгчид тэдгээрийн эсрэг эм үйлчлэхээ болихыг бичил биетний тэсвэржилт (ББТ) гэдэг. Үүний улмаас халдварыг эмчлэхэд хүндрэлтэй болдог. Эмэнд тэсвэртэй бичил биетэн хүн, мал, амьтны хооронд шууд болон хүнс, байгаль орчноор дамжин тархаж болно.

Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэхэд Та хувь нэмрээ оруулж чадна:

✅ Бичил биетний эсрэг эмийг зөвхөн шаардлагатай үед, мэргэжилтний заавраар хэрэглэх.

❎ Малын өсөлтийг дэмжих зорилгоор антибиотик хэрэглэхгүй байх.

✅ Зөв зохистой тэжээх, дархлаажуулах, цэвэр усаар хангах, тохиромжтой хашаа хороонд байлгах, өвчнөөс урьдчилан сэргийлэх замаар мал сүргээ эрүүл байлгах.

Бичил биетний эсрэг эмийг хариуцлагатай хэрэглээрэй. Бичил биетний тэсвэржилтээс сэргийлье.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн