оохор ирвэс” ийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дах хөтөлбөрийн газар “Өргөн долгион” ТББ – тай хамтран “Ирвэсийн найзууд” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт нийслэлийн ерөнхий боловсролын 67, 24, 2 болон 116, 29 р сургуулийн сурагчид цэцэрлэгийн бяцхан дүү нарынхаа хамт 40 гаруй хүүхэд оролцсон юм. Тэд ирвэсийн экологийн ач холбогдол, зан төлөв, амьдралын онцлог, бүс нутаг, идэш тэжээл, аюул заналын талаар мэдлэг ойлголтоо нэмж, бүх нийтийн мэдлэгийг тэлэх, ирвэсийг хамгаалах цаашдын төлөвлөгөөгөө ярилцлаа.

Өдөрлөгт оролцсон нийслэлийн 67- р сургуулийн сурагчид “Цоохор найз” жүжигчилсэн тоглолтыг үзүүлж найзууддаа бэлэг барьсан юм.

Өдөрлөг МУИС –ын Экологийн боловсролын төвийн “Ирвэсийн танхимд боллоо.

Өдөрлөгт тусгай хэрэгцээтэй сургуулийн сурагчдын  төлөөлөл , асрах төвийн хүүхдүүд оролцсон нь байгаль экологи тэр дундаа ирвэсийг хамгаалах үйл хэрэгт бүх нийтээрээ тэгш хүртээмжтэй нэгдэн оролцох учиртайг илэрхийлсэн бүтээлч ажил болсон юм.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн