ХХААХҮЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын малчдын 7 хоршоо, 1 аж ахуйн нэгж хамтран “Малх” багийн нутаг Уул худаг гэдэг газарт 100 га газарт ногоон тэжээл тариалаад байна.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 100 га талбайд тариалах тэжээлийн таримлын үрийн зардал болон үрийг орон нутагт тээвэрлэх зардал, бордооны зардал, түүнчлэн хөрс боловсруулалт, тариалалтад шаардлагатай түлшний зардлыг ХХААХҮЯ-наас шийдвэрлэсэн юм.
-Сүмбэр сум газар тариалангийн зориулалттай 7400 га талбайтай. Мал бүхий 250 өрхтэй. 2025 онд 239 мянган толгой мал тоолуулсан бөгөөд 70 мянга орчим төл хүлээн авсан аж. Сумын хэмжээнд одоогоор 100 мянган боодол өвс, 25 мянган боодол ногоон тэжээл нөөцлөөд байгаа аж.

