Тэрбээр өнгөрсөн тав, зургаадугаар саруудад орон нутагт ажиллах үеэрээ төслийн ажилтай танилцаж, услалтын системийн бүтээн байгуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, ил хийцтэй эргийн ус татамжийн барилга, насос станц, хуваарилах хоолой, бороожуулагч, хамгаалалтын хашаа, ногоон зурвас зэргийг байгууламж тус бүрийн гүйцэтгэлийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, наймдугаар сарын 30 гэхэд улсын комисст хүлээлгэн өгөхийг чиглэл болгосон юм.

Гэвч төслийг гүйцэтгэгч “Жинсийн орой” ХХК хүн, хүч дутагдалтай, барилга, бүтээн байгуулалтын ажил нь удаашралтай байгаад ногоочид шүүмжлэлтэй хандаж байлаа. Мөн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатар Дулааны талын услалтын системийг суурилуулах ажил тодорхойгүй шалтгаанаар төлөвлөсөн хугацаанаасаа хоцорч байгаа нь Азийн хөгжлийн банкнаас 7 аймгийн 10 суманд хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай тариалан” төсөл үр дүнтэй эсэхэд хөрөнгө оруулагч тал эргэлзэхэд хүргэж байна гэлээ.

Тиймээс сайд Ц.Идэрбат гүйцэтгэгч компани хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах үндэслэлтэй гэдгийг анхааруулж, долоо хоногийн дараа ХХААХҮЯ-ны Нэгдсэн төслийн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд болон Хэрлэн сумын удирдлага, ногоочдын төлөөлөл, “Жинсийн орой” компанийн удирдлагуудыг уулзалт хийхийг чиглэл болгов.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн