Ургамал хамгааллын газар нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гаалийн ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газартай хамтран ургамлын гаралтай бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулна.
Сургалтын зорилго: Ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд, тэр дундаа БНХАУ-д экспортлоход тавигдах шаардлага, холбогдох бүрдүүлэлт, ургамлын хорио цээр, гаалийн шаардлага болон экспортын үйл явцын талаар нэгдсэн мэдээлэл өгөх.
Хамрагдах хүрээ: Ургамлын гаралтай бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой, экспортын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд.
Экспортын боломжоо нэмэгдүүлж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах хүсэлтэй ААН-үүд та бүхнийг сургалтад идэвхтэй хамрагдахыг урьж байна.
Хэзээ: 2026 оны 09 дүгээр сарын 29, 30-ны өдөр
Сургалтын хөтөлбөр, зохион байгуулагдах газар, бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 90020333, 89008086 утсаар холбогдож авна уу.