Үндэсний зөвлөлийг дарга нар бус хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө бүрдүүлэх журмыг Засгийн газраас баталлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг тохируулагч агентлаг болгох талаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.12.02/ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзсан. Тэдний тавьсан санал, хүсэлтийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэлээ.