БНХАУ-ын ӨМӨЗО-ы Бугат хотын ухаалаг аж үйлдвэрийн парк том оврын салхин турбин үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг байна. Салхин турбины судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлт, ашиглалтаараа алдартай. Уг паркийн үйл ажиллагаатай Монгол, Хятад, Орос гурван улсын сэтгүүлчид танилцжээ. Өвөр Монголын Радио Телевиз Хорооноос зохион байгуулсан “Шинэ чанарын бүтээмж Хөгжлийн түүчээ” хамтарсан сурвалжилга ийн үргэлжилж байна.