НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)
, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) болон БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам хамтран 10-р сарын 27-ноос 31-ний өдрүүдэд Сөүл хотноо “Хиймэл оюуны засаглал” олон улсын форумыг зохион байгуулж байна.
Тус форумд 12 улсын цахим шилжилт, төрийн цахим үйлчилгээ, мэдээллийн технологийн асуудал хариуцсан 50 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Монгол Улсыг төлөөлөн Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Цахим ур чадвар, олон нийттэй харилцах газрын дарга Ж.Анхбаяр, “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим засаглалын хэлтсийн дарга Х.Энхманлай, Мэдээллийн технологийн Үндэсний паркын захирал Ж.Золзаяа нар оролцож байна.