Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Их Британийн Засгийн газартай хамтран Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох судалгааг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэхүү судалгааг Их Британийн Засгийн газрын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд болон Монголын дотоодын баг хамтран хэрэгжүүлнэ. Их Британийн Засгийн газраас кибер аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэх судалгааны асуулга, аргачлалыг боловсруулсан бөгөөд энэхүү аргачлалд тулгуурлан эрсдэлийг тодорхойлох, байгууллага, салбар болон үндэсний хэмжээнд тайлан боловсруулах арга зүйг дотоодын багт зааж сургах юм. Дотоодын баг нь судалгаанд шаардлагатай өгөгдлийг цуглуулах, түүнд үндэслэн тайлан боловсруулах үүргийг хэрэгжүүлэх юм.

Кибер аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох судалгаанд хамрагдсанаар байгууллагын хэмжээнд кибер эрсдэлийг тодорхойлж, нөөцийн хуваарилалт, хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтөд үндэслэлтэй шийдвэр гаргах, байгууллага, салбар, үндэсний хэмжээнд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүнчлэн эрсдэл, түүнийг таних, хариу үзүүлэх талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Байгууллагуудыг судалгаанд хамрагдахыг урьж байна.

Бүртгэлийн линк:

https://forms.gle/Q6MHPjac1pZEfWu97

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн