“Митайм интернэшнл” ХХК Монголын эрчим хүчний салбарт бүрэн нутагшив

Жилд 400 орчим сая ам.доллараар хилийн чинадаас цахилгаан экспортлож, ямагт “Тасарна. Унтарна” гэсэн айдастай сэрэмжлүүлэг мэдээгээр аргацааж ирсэн Монгол Улсын эрчим хүчний салбарт сүүлийн жилүүдэд хувийн хөрөнгө оруулалттай цахилгаан станц үүдээ нээсэн нь “Тосон” дулааны цахилгаан станц. Завхан төдийгүй баруун бүсийн аймгуудыг цахилгаан дулаанаар хангах хүчин чадалтай уг станц 30 МВт бөгөөд Зүүн өмнөд Азид олон орон үйл ажиллагаа явуулдаг Камбожид бүртгэлтэй “Митайм интернэшнл” ХХК барьж байгуулсан.

Анх уг цахилгаан станцын барилгын үйл ажиллагаа эхлэхэд халуун орны инженер техникийн ажилчдыг Монголд, тэр дундаа манай улсын хамгийн хүйтэн нутаг болох Завхан аймгийн Тосонцэнгэл суманд цахилгаан станц барина гэдэгт итгэх хүн олдож, эргэлзэх нь нэг нь цөөдөж байсан.

Гэсэн ч тус компани богино хугацаанд буюу нэг жил хэдэн сарын дотор цахилгаан станцаа барьж ашиглалтад хүлээлгэн өгөөд зогсохгүй энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр манай улсын эрчим хүчний цахилгаан дамжуулах нэгдсэн сүлжээнд залгасан.

Үр дүнд нь “Тосон” дулааны цахилгаан станцын үр дүнд тосонцэнгэлчүүд, цаашлаад хөвсгөл, завхан, алтайчууд Улаанбаатарт өрнөх цахилгаан дулаан тойрсон бэрхшээл асуудлыг үл тоож, өөрийн эх үүсвэрээс тогтой өвөлжих болсон. Ингэж Монголын хамгийн хүйтэн нутаг цахилгаан станц барьж чадсан “Митайм” компани дараагийн шинэ төслөө барьж эхэлсэн нь Сэлэнгэ аймгийн нутагт баригдаж байгаа 70 МВт-ын цахилгаан станцын бүтээн байгуулалт. Уг станц ашиглалтад орсноор мөн л дан ганц Сэлэнгэ аймаг Сүхбаатар хот цахилгаан дулаантай болоод зогсохгүй тухайн бүс нутгийн  оршин суугчид эрчим хүчний эх үүсвэртэй болно.  Мөн “Митайм интернэшнл” ХХК-тай холбоотой өөр нэг бүтээн байгуулалтын чимээ эрчим хүчний салбарт яригдах болсон нь Бөөрөлжүүт цахилгаан станцын дараагийн  300 МВт-ын блокийг хамтарч барих тухай яриа аж. “Бодь” групп болон “Митайм интернэшнл”-ийн энэ хамтрал албажих нь цаг хугацааны л асуудал бөгөөд өнгөрсөн өвлийн эрчим хүчний хүндрэлийг бүрэн дүүрэн авч гарсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцын үлдсэн хоёр блок баригдаж гэмээнэ Улаанбаатар хотын дагуул хотуудын бүтээн байгуулалт идэвхжих учиртай. Харин өдгөө “Шунхлай” холдинг, “Митайм интернэшнл” ХХК хоёрын тунаж үлдээд байгаа V цахилгаан станцыг барих хувийн хэвшлийн түншлэгч тодруулах хэлцэл өрнөж байна. Хэн 460 орчим сая ам доллар босгож үүнийг барих вэ гэсэн асуулт хариугаа хүлээж байна. 300 МВт цахилгаан эрчим хүч, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай уг цахилгаан станцыг барьсан хөрөнгө оруулагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 25 жилийн концессийн гэрээ байгуулна. Хоёр өрсөлдөгчийн тухайд нэг нь шатахуун түгээх станц ажиллуулдаг бол нэг нь цахилгаан станц барьсан туршлагатай гэсэн хоёр тодорхой ялгаа бий.

Харин сүүлийн үед хэвлэлээр бичигдэх болсон “Дөрвөн хүнтэй компани”, “Станц барьсан туршлагагүй”, “Сураггүй жижиг компани” гэсэн оргүй дүгнэлтүүдийн тухайд “Тосон” дулааны цахилгаан станц, Сэлэнгэд барьж байгаа цахилгаан станц зэрэг нь бодит хариулт болох бөгөөд станцыг дөрвөн хүн бус 400-1000 хүн барьдаг гэдгийг мэдэхгүй монгол хүн бүү хэл дэлхийн иргэн ч үгүй л болов уу. Тос усны ялгарлаа гэж…

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн