Цалин нэмэх асуудлаар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв

Боловсролын сайд П.Наранбаяр, зөвлөх Д.Гантулга болон газар хэлтсийн дарга нарын хамтаар өнөөдөр /2025.08.12/ УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаатай уулзах үеэрээ багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудалд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсчээ.

Тодруулбал, тэрбээр багшийн үндсэн цалинг тооцсон аргачлал тодорхойгүй бөгөөд шинэчилсэн хууль болон бусад хуулиудад заасан зарим чиг үүрэг үндсэн цалинд тооцогдоогүй. Үндсэн цалингаас гадна олгодог арваад нэр төрлийн нэмэгдэл байдаг ч цалингийн сүлжээ төвөгтэй тул зарим нийтлэг нэмэгдлийг үндсэн цалинд тооцох. Цалин нэмэх зайлшгүй шаардлагатай байгаа үндэслэлийг тайлбарлаж, байнгын хороог дэмжиж ажиллахыг хүсчээ.

Байнгын хорооны дарга Б.Найдалаа, байнгын хороо өмнөхөөсөө өргөн бүрэлдэхүүнтэй болж, дөрвөн яамны асуудал хамрагддаг “Хүний хөгжил” гэсэн үндсэн агуулгаараа ажиллаж эхэлснийг онцлоод, цаашид салбарын яамдтай нягт хамтран, дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн