Баруун бүсийнхээ гишүүдийн хамтаар ирэх 2027 оны улсын төсөвт ХОВД аймагт нийт 42 төслийг тусгууллаа.
Тухайлбал:
Хүүхэд залуучуудын бүсийн цогцолбор буюу Спорт Арена
Шинэ Ховд үйлдвэрлэл технологийн паркийн Арьс ширний үйлдвэр
Гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбох
Ховд-Мянгад чиглэлийн 25 км хатуу хучилттай авто замын их засвар
Булган, Мянгад, Жаргалант сумдын сургууль, цэцэрлэгийн барилгууд
Буянт, Дөргөн, Мянгад сумдад Хүүхэд, залуучуудын спорт заалны барилга
Цэцэг, Зэрэг сумдад Сумын цахилгаан хангамжийн шинэчлэл, өргөтгөл
Үенч, Дуут, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сумдад эрүүл мэндийн төвийн барилга зэрэг шинээр нийт 18 төсөл хэрэгжинэ.
Улсын төсөвт суулгасан ажил нэг бүрийг төлөвлөсөн хугацаанд нь өндөр чанартай, үр дүнтэй хийгдэхэд аймаг орон нутаг, ажил хариуцсан хүн бүр олон түмнээ гэсэн өөриймсөг сэтгэлээр анхаарал тавьж ажиллахыг хүсье.






