Баруун бүсийнхээ гишүүдийн хамтаар ирэх 2027 оны улсын төсөвт УВС аймагт нийт 496 тэрбум төгрөгийн нийт 52 төслийг тусгууллаа.

Тухайлбал:

📍Өмнөговь, Түргэн, Тариалан, Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун сумдын АВТОЗАМЫН ажил

📍Малчин, Зүүнхангай, Улаангом сумын 2 болон 6 дугаар сургууль, Өмнөговь сумдад Сургуулийн барилга

📍Өндөрхангай, Зүүнхангай сумдад Цэцэрлэгийн барилга

📍Түргэн, Хяргас сумдад Эрүүл мэндийн төвийн барилга

📍Ховд суманд Сургуулийн спорт заалны барилга

📍Сагил, Бөхмөрөн сумдад Соёлын төв

📍Улаангом сумын 1, 3, 5, 6, 7, 9, 10, 12 дугаар багт 3х3 сагсан бөмбөгийн талбай зэрэг шинээр нийт 40 төсөл хэрэгжинэ.

Улсын төсөвт суулгасан ажил нэг бүрийг төлөвлөсөн хугацаанд нь өндөр чанартай, үр дүнтэй хийгдэхэд аймаг орон нутаг, ажил хариуцсан хүн бүр олон түмнээ гэсэн өөриймсөг сэтгэлээр анхаарал тавьж ажиллахыг хүсье.

Их бүтээн байгуулалтын жил байг ээ

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн