Хоногт 20 тонн түүхий эд, арьс ширний үйлдвэрлэлийн хатуу хог хаягдлыг хүлээн авч боловсруулах хүчин чадалтай бордооны үйлдвэртэй ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат танилцсан байна. Сайдын хувьд үндэсний үйлдвэрлэлийн органик бордоог дэмжих бодлого баримталж, тодорхой бодитой ажлууд хийж байгаа. Газар тариалангийн урамшуулалд дотоодын бордоог авч хэрэглэсэн байх асуудлыг судалж байна.
“Мон -Желат” желатины үйлдвэрийн нэг гол хэсэг нь энэхүү бордооны үйлдвэр ажээ.