Гараа зөв угааснаараа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Хоол хийх явцдаа болон түүхий мах, өндөгөнд хүрэх бүртээ гараа савандаж 20 секунд угаахыг мартаж болохгүй.

Хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, боловсруулж идсэнээрээ хоолны хордлогоос сэргийлж чадна.

Хутга, гамбанзаа түүхий болон болсон хүнсээр ялган хэрэглэж, хөргөгчинд мах болон бэлэн хоолыг давхарлаж бохирдуулалгүйгээр зохих журмын дагуу хадгалаарай.

Хүүхэдтэйгээ хамт үзэж, хүнсээ зөв хадгалах дадлыг багаас нь хэвшүүлцгээе!

1. Хутга, гамбанзыг тусгаарлах зөвлөмж

Түүхий мах, шувуу, загасны мах нь өөрөөсөө олж харах боломжгүй олон сая хор нян, бактерийг агуулж байдаг.

• Гал тогоондоо хамгийн багадаа 2 өөр гамбанз, хутгатай болоорой. Нэгийг нь зөвхөн түүхий мах, загасанд, нөгөөг нь хүнсний ногоо, талх, шууд хэрэглэх хүнсэнд зориулах хэрэгтэй.

• Түүхий маханд угааж ариутгахад хялбар хуванцар эсвэл шилэн гамбанз илүү тохиромжтой. Харин модон гамбанзыг ногоо, талханд хэрэглэвэл зүйтэй.

2. Сайтар угааж, ариутгах зөвлөмж

Нүдэнд харагдахгүй нянгуудыг устгахын тулд зөвхөн усаар зайлах нь хангалтгүй.

• Түүхий мах хэрчсэн гамбанз, хутгыг хэрэглэж дууссан даруйдаа халуун ус болон аяга таваг угаагч шингэнээр хөөсрүүлэн сайтар үрж угаана. Мөн угаалтуурын алчуур, зүлгүүрийг ч байнга сольж, ариутгах, нэг удаагийн цаасан алчуур ашиглахыг зөвлөж байна.

• Хоол хийж эхлэхийн өмнө, түүхий мах, өндөг зэрэгт хүрсний дараа, мөн хооллохын өмнө гараа заавал савандаж, бүлээн усаар 20 секундээс багагүй хугацаанд үрж угаана.

3. Хүнсийг зөв хадгалах, тээвэрлэх зөвлөмж

Дамжин бохирдол зөвхөн хэрчих явцад биш, хадгалах үед ч үүсдэг.

• Хөргөгчний тавиурт шууд идэх бэлэн хоол, сүүн бүтээгдэхүүнийг, түүхий мах, загасыг таглаатай саванд эсвэл гялгар уутанд хийж тусд нь хадгалах нь зөв юм.

• Дэлгүүрээс хүнс цуглуулахдаа түүхий махыг ногоо, жимс, бэлэн бүтээгдэхүүнээс тусгаарлаж, тусдаа уутанд хийж байгаарай.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн