Монгол Улсын ирээдүйг бүтээх өнөөгийн залуус, хүүхдүүд мэргэжлээ хэрхэн сонгох вэ, ямар ажил мэргэжил эзэмших үү гэсэн асуултын өмнө явна. Тэгвэл тэдэнд тус дэм болох, чиглүүлэх, зөвлөгөө өгөх нэгэн өдөрлөг өнөөдөр зохион байгуулагдаж байна.

Тодруулбал, “Ур чадвар – Миний ирээдүй” мэргэжил, ур чадварын фестиваль 2026 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар зочид буудлын их танхимд зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ оройн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ. Эцэг, эх та бүхэн үр хүүхдийнхээ юу сонирхож буйг мэдэж, цаашид хэрхэн мэргэшсэн болгохыг эндээс олж авч болох боломж бүрдээд байгааг дуулгая. Боломжийг бодит байдалд авчрах алтан боломж уг өдөрлөгт очсоноор бүрдэх юм.

Учир нь, өдөрлөгийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ) болон Австрали Улсын Гадаад хэрэг, худалдааны яам (DFAT)-ны хамтарсан санхүүжилтээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ээс Монгол Улсын Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” (cTVET II) төсөл санаачлан зохион байгуулж байгаа юм. Иймд та бүхэн өдөрлөгт зочлон ирж сонирхсон зүйлээ, ирээдүйн мэргэжлээ олж аваарай.

Өдөрлөгөөр хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлүүд, шинэ технологи, ногоон шилжилт болон ажил олгогчдын хэрэгцээ шаардлагыг танилцуулж байгаа тул ерөнхий боловсролын сургуулийн 9–12 дугаар ангийн сурагчдад ирээдүйд хэн болох, ямар мэргэжилтэй эзэмшиж, өөрсдийнхөө маргаашийг бүтээхийг зааж зөвлөх юм. Тиймээс эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд болон ажил олгогчид фестивалтьд оролцож, нэг дор цуглацгааж байна.

Та бүхэн өдөрлөг, арга хэмжээ дуусахааас өмнө хүрэлцэн ирж, маргаашийн ирээдүйгээ бүтээх ажил мэргэжлээ олж, танин, хэрэгтэй мэдээллээ мэргэжлийн хүмүүсээс аваарай. Ирээдүйгээ бүтээхийн төлөө “Ур чадвар – Миний ирээдүй” мэргэжил, ур чадварын фестиваль болж буй Улаанбаатар зочид буудлыг зорьцгоогоорой.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн