COP17-ыг зохион байгуулсан нь Монгол Улсад байгаль орчны асуудлыг олон улсын түвшинд гаргаж, зөвхөн хөрөнгө санхүүжилт татахаас гадна дараах боломжийг бүрдүүлж байна.
ҮҮНД:
• Нүүдлийн мал аж ахуй, уламжлалт мэдлэгээ олон улсын бодлогод тусгуулах;
•Бэлчээрийн нөхөн сэргээлтийн төслүүдэд санхүүжилт татах;
• Ус, хүнс, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
• Монголын эрдэмтэн, малчид, орон нутгийн иргэдийн туршлагыг олон улсад нэвтрүүлэх;
• Цөлжилттэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагаанд манлайлах;
• Монгол Улсын олон улсын нэр хүнд, хурал зохион байгуулах чадавхыг бэхжүүлэх.
Энэхүү боломжийг бодит үр дүн болгохын тулд COP17-ын үеэр эхлүүлсэн уулзалт, санаачилга, амлалтуудыг хурлын дараа санхүүжилттэй төсөл, хамтын ажиллагааны гэрээ, үндэсний бодлогын өөрчлөлт болгон үргэлжлүүлэх шаардлагатай.
COP17 Mongolia
Цэндийн Сандаг-Очир
Монгол Улсын Засгийн газар
United Nations Convention to Combat Desertification