Монгол Улсад болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад 600 гаруй сайн дурын ажилтан дэмжин ажиллалаа.

Тодруулбал, Цэнхэр бүсэд 200 гаруй, Ногоон бүсэд 300 гаруй сайн дурын ажилтан ажиллаж, хуралд оролцогчдод мэдээлэл хүргэх, чиглэл өгөх, дэмжих, протокол, бүртгэл, дуудлагын төв, соёлын арга хэмжээний зохион байгуулалт болон бусад үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад үнэтэй хувь нэмрээ орууллаа.

Мөн 120 гаруй сайн дурын ажилтан 40 орчим зочид буудалд ажиллаж, гадаадын зочдын хүлээн авалт, хүргэлт, шилжилт хөдөлгөөн болон бусад туслалцааг үзүүлжээ. Нисэх буудлын сайн дурын ажилтнууд гурван ээлжээр ажиллан олон улсын зочдыг угтаж, мэдээлэл болон чиглэл өгчээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2026 оныг “Тогтвортой хөгжлийн төлөөх сайн дурынхны олон улсын жил” болгон зарласан бөгөөд COP17 нь тогтвортой хөгжил, байгаль орчны хамтын ажиллагаанд сайн дурынхны оруулж буй хувь нэмрийн бодит сайн жишээ болж байна.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн