НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд Монгол Улсын байгаль орчны төсөл, санаачилгыг технологи, инноваци болон шинэ төрлийн санхүүжилтийн шийдлээр дэмжих боломжийг хэлэлцсэн арга хэмжээ боллоо.
Хэлэлцүүлгээр технологид суурилсан байгаль орчны хөрөнгө оруулалт, урт хугацааны “patient capital”, family office зэрэг альтернатив санхүүжилтийн хэлбэрүүд нь байгаль орчны төсөл, хөтөлбөрүүдийг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтад бэлэн болгоход ямар боломж бүрдүүлж болох талаар санал солилцлоо.
Мөн төрийн байгууллага, технологийн компаниуд, төсөл хэрэгжүүлэгчид, байгаль орчны байгууллага болон хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын байгаль орчны чиглэлийн хөрөнгө оруулалтын боломж, хэрэгцээ болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлохыг зорилоо.

INVESTING IN MONGOLIA’S GREEN FUTURE
As part of UNCCD COP17, a side event on technology, innovation and alternative investment channels was held to explore opportunities for scaling Mongolia’s environmental initiatives through innovative solutions and diverse financing approaches.
The discussion brought together representatives from government, technology providers, environmental organizations, project developers and investors to explore how technology-enabled solutions and patient capital, including family offices, can help strengthen investment readiness and scale promising environmental projects in Mongolia.
