Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газруудыг төрөлжсөн эмнэлэг болгох шийдвэр гаргаж, ажлыг эхлүүллээ.
Амаржих газрууд эх нярайд үйлчилгээ үзүүлэхээс гадна бага насны хүүхдүүдийг эмчлэх бүрэн боломжтой болно. Томуугийн хэт дэгдэлттэй үед хүүхдийн эмнэлгүүдийн ачааллыг бууруулж, эх хүүхэд коридорт эмчлүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлнэ. Хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн тусламжийн чанар, хүртээмж сайжирна.
Ингэснээр лавлагаа шатлалын эмнэлгийн үйлчилгээг ойртуулах ач холбогдолтой.