“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 03-ны өдрүүдэд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн амжилттай арилжаагаар 268.8 мянган тонн нүүрсийг нийт 23.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Үүнд:

Эрчим хүчний нүүрс – 64.0 мянган тонн, 68.6 ам.доллароор арилжаалж нийт 4.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

1/3 коксжих нүүрс 128.0 мянган тонн, 75.8 ам.доллароор арилжаалж нийт 9.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

1/3 коксжих нүүрс 64.0 мянган тонн, 94.3⟶110.8 (+17.5%) ам.доллароор арилжаалж нийт 7.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 16.5 ам.доллар буюу 17.5% өссөн.

Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс – 12.8 мянган тонн, 139.7⟶152.2 (+8.9%) ам.доллароор арилжаалж нийт 1.95 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 9 оролцогч оролцож үнэ 12.5 ам.доллар буюу 8.9% өссөн.

2026 оны хагас жилийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 169 удаагийн арилжаагаар 818.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 9.5 сая тонн нүүрс биржээр арилжлаа.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн