“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 96.0 мянган тонн нүүрсийг нийт 9.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод, Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Үүнд:

DAP-Мандал нөхцөлтэй: Баяжуулсан коксжих чанаргүй 32.0 мянган тонн нүүрс 2.45 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 9.3 ам.доллар буюу 13.8% өслөө.

DAP-Ганцмод нөхцөлтэй: 1/3 коксжих нүүрс 64.0 мянган тонн 7.26 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 9 оролцогч оролцож үнэ 18.5 ам.доллар буюу 19.5% өслөө.

2026 оны эхний хагас жилийн байдлаар 160 удаагийн арилжаагаар 772.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 9.0 сая тонн нүүрс арилжлаа.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн