“Сэлбэ гол” орчимд ажиллаж, тохижилтын ажлыг хугацаандаа чанартай гүйцэтгэх үүргийг гүйцэтгэгч компани болох “Силла” группэд өглөө. Мөн чанар, аюулгүй байдлын баталгаа хангаагүй ажил хийж дуусгавал нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа.
“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд БЗД-ийн 43 дугаар хорооноос СБД-ийн нэгдүгээр хороо хүртэл Сэлбэ голын дагуух 1,4 км урттай тохижилтын ажил хийгдэж байгаа билээ. Харин уг ажлын гүйцэтгэл хэт удаашралтай байгаа санал, шүүмжлэл оршин суугчдаас ирсний дагуу тус газар очиж ажиллалаа.