“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 211.2 мянган тонн нүүрсийг нийт 18.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод, Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Үүнд:

DAP Ганцмод нөхцөлтэй:

✅Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс- 19.2 мянган тонн, $131.4 ⟶ $138.4 (+5.3%) ам.доллароор арилжаалж нийт 2.66 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 7 оролцогч оролцож үнэ 7.0 ам.доллароор буюу 5.3% өслөө.

DAP Мандал нөхцөлтэй:

✅Эрчим хүчний нүүрс- 128.0 мянган тонн, $64.4 (+0.0%) ам.доллароор арилжаалж нийт 8.24 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

✅Баяжуулсан сул коксжих нүүрс- 64.0 мянган тонн, $117.5 (+0.0%) ам.доллароор арилжаалж нийт 7.52 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

2026 онд 148 удаагийн арилжаагаар 703.86 сая ам.долларын үнийн дүн бүхий 8.33 сая тонн нүүрс арилжлаа.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн