Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, тулгамдаж буй асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байна.
Тус өдөрлөгийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон салбарын харьяа байгууллагууд иргэдэд үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулж, зөвлөгөө мэдээлэл хүргэнэ.
Өдөрлөгийн хүрээнд:
- Байгаль орчны салбарт ашиглагдаж буй цахим систем, төрийн үйлчилгээний,
- Байгаль орчны салбарын хууль тогтоомж, хэрэгжилт,
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, олборлолтын зөвшөөрөл авах,
- Цахим хяналтын хуудсыг хэрхэн ашиглах
- Байгаль орчны салбарын хяналт шалгалтын үйл ажиллагаа, үр дүн,
- Байгаль орчны эсрэг зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдол мэдээллийг хүлээн авч, холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэх,
- Дээрх зөрчил, дутагдлаас урьдчилан сэргийлэх,
- Иргэд, ААН-д байгаль орчны чиглэлээр зөвшөөрөл, дүгнэлт авах,
- Байгаль орчны хяналт шалгалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, зөрчил мэдээлэх,
- Хүрээлэн буй орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх,
- Эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хэрхэн гомдол гаргах,
- Торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүйгээс үүсэх үр дагавар,
- Агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлж буй ажил,
- Айл өрхөд суурилуулж буй хийн зуух
- Экологийн цагдаагийн албаны үйл ажиллагаа, хууль эрх зүйн зохицуулалт,
- Мод тарих байршил, ойжуулалтын талбай, хэрхэн мод тарих талаар болон бусад олон асуудлаар иргэдэд мэдээлэл зөвлөмж хүргэж үйлчилнэ.
Энэхүү үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчны улсын хяналтын газар, Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба хамтран оролцож байна. Өдөрлөг Сүхбаатарын талбайд 2026.05.09-нийг дуустал үргэлжилнэ.