“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 128.0 мянган тонн нүүрсийг нийт 11.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 105.9 ам.доллароор арилжаалж нийт 6.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 4.0 ам.доллароор буюу 3.9% өслөө.

1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонн, 95.8 ам.доллароор арилжаалж нийт 3.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 11 оролцогч оролцож үнэ 12.5 ам.доллароор буюу 15.0% өслөө.

Эрчим хүчний нүүрс – 32.0 мянган тонн, 51.8 ам.доллароор арилжаалж нийт 1.66 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 3 оролцогч оролцож үнэ 6.0 ам.доллароор буюу 13.1% өслөө.

2026 онд 94 удаагийн арилжаагаар 410.1 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.99 сая тонн нүүрс арилжлаа.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн