“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 160.0 мянган тонн нүүрсийг нийт 11.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. 

Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонн, 107.3 ам.доллароор арилжаалж нийт 3.43 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 11.5 ам.доллароор буюу 12.0% өслөө.

Эрчим хүчний нүүрс – 64.0 мянган тонн, 56.9 ам.доллароор арилжаалж нийт 3.64 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 8.7 ам.доллароор буюу 18.0% өслөө.

1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 70.2 ам.доллароор арилжаалж нийт 4.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 3 оролцогч оролцож үнэ 10.5 ам.доллароор буюу 17.6% өслөө.

2026 он гарснаас хойш нийт 69 удаагийн арилжаагаар 316.1 сая ам.долларын үнийн дүн бүхий 3.9 сая тонн нүүрс арилжлаа.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн