УИХ-ын дарга Н.Учрал Дархан-Уул аймагт ажиллаж иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр тус аймгийн иргэд төр засгаас юу хүсэж байгаа, цаашид ямар шийдвэр гаргаасай гэх мэт санал хүсэлтээ илэрхийллээ. Мөн шинэ шийдэл, гарц гаргалгаа хайж, иргэдийнхээ төлөө ажиллахаар зорьж яваа залуу хүнийг дэмжиж байгаагаа дарханчууд хэлж байсан юм.
