“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 96.0 мянган тонн нүүрсийг нийт 8.43 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Үүнд:

Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонн, 98.7 ам.доллараар арилжаалж нийт 3.16 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 5.0 ам.доллараар буюу 5.3% өслөө.

1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 82.4 ам.доллараар арилжаалж нийт 5.27 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 7 оролцогч оролцож үнэ 12.0 ам.доллараар буюу 17.0% өслөө.

2026 онд 25 удаагийн арилжаагаар 150.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.76 сая тонн нүүрс арилжлаа.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн