“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 128.0 мянган тонн нүүрсийг нийт 12.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
Үүнд:
Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 95.1 ам.доллараар арилжаалж нийт 6.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 5.5 ам.доллараар буюу 6.1% өслөө.
Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 96.1 ам.доллараар арилжаалж нийт 6.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 3 оролцогч оролцож үнэ 6.5 ам.доллараар буюу 7.3% өслөө.
2026 онд 21 удаагийн арилжаагаар 133.7 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.6 сая тонн нүүрс арилжлаа.
