“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 192.0 мянган тонн нүүрсийг нийт 20.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Үүнд: Коксжих нүүрс – 128.0 мянган тонн, 124.30 ам.доллараар арилжаалж нийт 15.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 13.0 ам.доллараар буюу 12% өслөө.

1/3 Коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 68.40 ам.доллараар арилжаалж нийт 4.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

2026 онд 10 удаагийн арилжаагаар 81.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 864 мянган тонн нүүрс арилжлаа.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн