Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын цахим бүртгэлийн хугацаа сунгагдлаа.
“Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын их, дээд сургуульд Хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон магистрт тус тус нэг иргэнийг сонгон шалгаруулж суралцуулна.
Жич: Энэхүү тэтгэлэгт хэлний бэлтгэл орохгүй бөгөөд орос хэлээр элсэн суралцахыг анхаарна уу.
БҮРТГЭЛ 2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРӨӨС 08 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА. https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдөл бөглөж илгээнэ үү.
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг БЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын 51263495 дугаараас тус тус лавлана уу.
Related Posts

“GEMINI ACADEMY” ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Google for Education-ийн албан ёсны түнш байгууллага болох iCORE E&C Co., Ltd хамтран хэрэгжүүлж эхэлж…
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна
Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан холбогдох журмын шалгуурын дагуу болзол хангасан сум, хороо бүрийн…
“Мэргэшсэн дижитал багш” хөтөлбөрийн “Шилдгийн шилдэг оролцогч”-оор Н.Чимэдцэрэн шалгарлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Арабын Нэгдсэн Эмират Улсад (АНЭУ) хийсэн ажлын айлчлалын үеэр Монгол Улсын Боловсролын яам болон АНЭУ-ын Дижитал сургууль…